2012/03/07

"Жонон синема" сүлжээ кино театр

"Жонон Синема" кино театруудын сүлжээ нь 2012/03/03-ны өдөр Улаанбаатар хотын Баян-Хошуу, 7 буудал, Яармагт зэрэг алслагдсан дүүргүүдэд 3 салбараа зэрэг нээн тус дүүргийн оршин суугчид, иргэдэд бэлэг барьлаа.

Тус кино театрууд нь сүүлийн үеийн Америкийн JBLболон Японы SHARPбрэндийн хамгийн сүүлийн үеийн кино үзвэрийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд нэг бүр нь 3 танхимтай танхим бүртээ 54 хүний суудалтай, нэг удаадаа нийт 162 үзэгчид үзвэр үзүүлэх хүчин чадалтай ба олон улсын стандарт бүхий дуу, дүрсний өндөр чанараар дэлгэцийн бүтээлүүдийг хүргэх ажээ.

"Жонон Синема" кино театруудын сүлжээ нь кино театруудад байвал зохих халуун  попкорн, түргэн хоолны газрууд үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба тун удахгүй видео, стерео тоглоомын үйлчилгээнүүдийг шинээр ашиглалтад оруулах ажээ. Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн иргэд, оршин суугчдад соёлын үйлчилгээг хүргэх энэ төслийг БОСА Холдинг компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд дэмжин худалдааны төвийн байрандаа байгуулсан юм байна.

"Жонон Синема" кино театр нь Улаанбаатар хотын алслагдмал дүүргүүдэд соёлын үйлчилгээг хүргээд зогсохгүй цаашид хөдөө орон нутгийн кино танхимгүй аймаг сумдуудад салбараа нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Өнөөдөр сүлжээ кино театруудаар хамгийн эрэлттэй байгаа сүүлийн үеийн Монгол кинонууд гарч байгаа бөгөөд тун удахгүй дэлхийн Box Office-ийн шилдэг кинонуудыг 3D хэлбэрээр үзүүлэхээр бэлтгэж байна.

Нэмж дуулгахад Жонон Синемагийнхан маань үзвэрийн талбарын үнээ зах зээлийн ханшаас доогуур тогтоосон тухай таатай мэдээ сонордуулж байна. Тиймээс танд дэлхийн шилдэг кинонуудыг хамгийн хямд үнээр үзэх шинэ боломж бүрдэж байна.