2012/03/30

Аглуу хаан болохоос татгалзжээ

Дүрийн шалгаруулалтын ажил нь хэдийнээ дууссан зохиолч Шүүдэрцэцгийн "Ану Хатан" кино төслийн жүжигчдийн багт бяцхан өөрчлөлт гарсан байна. Ирэх сарын сүүлчээр Ховд аймагт зураг авалтаа эхлүүлэх киноны томоохон дүрүүдийн нэг Ойрадын хошуудын Очирт цэцэн хааны дүрд тоглох болоод байсан “Х-Түц” продакшны жүжигчин МУГЖ Л.Баттулга тодорхой шалтгааны улмаас энэхүү дүрээсээ татгалзаж түүний оронд уг дүрийг АЖ Г.Мягмарнаран бүтээхээр болжээ.

Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.