2012/03/23

Улстөртэй киног бөөрөнхийлье


Энэ 7 хоногийн киночдын хамгийн ихээр ярьсан яриа бол кинотой улстөр, улстөртэй киноны талаарх яриа байлаа. Яг үнэндээ энэ 2-н холион бантан хаанаас эхэлсэн нь тодорхой бус хүмүүс өөрсдөө  л ингэж дүгнэсэн. Гэхдээ эхлэл нь мэдээж найруулагч З.Батболд Өргөө кинотеатрын хоорондын асуудал. Нэг талаас киног гаргахгүй гэж хэлээгүй гэх Өргөө кинотеатрын удирдлагууд нөгөө талаас киног нь хаасанд гомдолтой байгаа кино багийнхан. Ер нь яг юу болоод байгаа юм бол.

Эхний асуудал эмгэнэлт инээдмийн бүтээл. Манай монголын кино үзвэрт дурлагсдын хэдэн хувь нь яг кино сонирхогчийн түвшинд хүрж чадах вэ. Хэлж мэдэх хүн байхгүй. Манай сайт яагаад арт хаус инди киноны талаар мэдээлэл бэлтгэдэггүй вэ бас хэлж мэдэх хүн байхгүй. Яг кино сонирхогчийн, дурлагчдын бүлэгт л зориулж ийм төрлийн кино найруулагчид бүтээдэг. Үүнд л учир байх шиг байгаа юм. Гэтэл сонирхогч дурлагчид нь маш цөөхөн үсрээл нийт кино үзвэр үзэгчдийн 1 хувь нь ийм хүмүүс байгаа. Ингээд инээдмийн кино үзэж Баярмагнайг харж маасайх гэсэн хүмүүсийн тархинд шоконд ортол нь нөгөө гайт амьдралыг нь хүүрнэнэ. Хэн дуртай байх вэ дээ.

Өргөө батлах хэрэгтэй. Кинотеатрынх нь нэр хүнд унахад ямар л олиг байв гэж. Тэгвэл батлах хэрэгтэй.  Үнэхээр огиудас хүрмээр муу бүтээл болсон гээд хэлээд байгаа хүмүүс нь ямар нэгэн бичиг дартс ч юм уу аль эсвэл сэтгэгдлээ нэг муутуун дээр бичиж үлдээгээ байлгүй. Тэрийг нь үзүүлчихэд л асуудал цэгцэрчих нь шүү дээ. Эсвэл үүнээс том асуудал байгаа юм болов уу?  хэн мэдлээ.

Найруулагчийн огцом үйлдлүүд. Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг найруулагч Бурхан өршөөгийнхөө араас 7 залууг чирээд явчихаа харин ч нэг мэдсэн. Ингэх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу сайхан тэнгэр шиг байхад л болох байсан асуудал шиг санагддаг. Гэхдээ энэ ярианы буянаар киноны ашиг орлого нэмэгдэж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

2догч. Анхны 7-н тухай өгүүлэх "Долоон бурхан харвадаггүй" гэх кино нээлтээ хийгээд удаагүй байна. Мөн улстөрийн захиалгатай гэж тодорхойлогдоод байгаа. Яг үнэндээ МАН /албан бус эх сурвалж/ 150 сая төгрөгийн хандив энэхүү кинонд өгчээ.Энэ мөнгө кино багийнханд их л хэрэг болсон байх. Гэхдээ 90 жилийн өмнөх улстөр энэ үеийн улстөрийн хооронд ямар хамаарал байна аа. Тэрийг нь өлгөж аваад хамааруулаад байгаа хүмүүсийг ойлгох хэрэг алга. 

Улстөр ба кино. Нийгэм өгүүлж байгаа бол улстөрийг нь кинонд өгүүлэхгүй байна гэж үгүй харин түүнийг гуйвуулж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэж хор найруулж буй улстөрчид хаа сайгүй л байна. Үүнийг цэвэрхэн аваад гарах нь киночдын өөрсдийнх нь л асуудал үзэгчдийн бус. Дээрээс нь улстөрийг кинонд хийж болдгийн жишээг киночдын алдаан дээрээс улстөрчид зааж байна. Энэ кинонд бид ямар ч хамаагүй гэж тамга дарж байхдаа АН "Бурхан Өршөөг" дээрх алтан боломжоо алдаагүй бол 150 сая төгрөг "Долоон бурхан харвадаггүй"-н халаасанд шургуулахдаа МАН бидний нэр шүү дээ гэж бодсон л байж таараа...