2012/03/21

Бурхан өршөөг МУСК талаар Ардчилсан нам мэдэгдэл гаргалаа

Big line студийн шинэ бүтээл "Бурхан Өршөөг" эмгэнэлт инээдмийн киног Намын захиалгаар хийгдсэн хэмээн сэрдэж Өргөө кино театрын дэлгэцнээс буулгасан. Үүнийг ор үндэсгүй яриа болох талаар Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд:
BIG LINE студи бүтээж үзэгчдийн хүртээл болгосон гэх Бурхан өршөөг эмгэнэлт инээдмийн киног Ардчилсан нам захиалаагүй бөгөөд санхүүгийн болон бусад талын дэмжлэг үзүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна
гэсэн байна.