2012/03/18

ТВ коктейлын шинэ кино



“Намрын синдром”-оор дэлгэцийн урлагт хүч үзэж, гараа сайн бол бариа сайнд урамшсан шадар нөхдүүд түүнээс хойш жилийнхээ босгон дээр “Мөнгөний гахай”-гаар үргэлжлүүлээд амжсан. Хэдийгээр “Мөнгөний гахай” “Намрын синдром”-ын амжилтыг эвдээгүй ч зарлагаа нөхсөн бүтээл болсонд коктейльчууд харц дээгүүр уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа гэнэ.

Харин энэ удаад тэд хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөн бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод авчээ. Хүүхдийн кино нь зарлага их гардаг ч орлого олоод байдаггүй ашгийн бус болохоор энэ чиглэлээр уран бүтээл хийдэг хүмүүс тун цөөхөн байдаг. Хийе гэхэд хүүхдийн киног ивээн тэтгэгчид тэр бүр олдоггүй гэсэн зовлонг киночид тоочих нь бий.

Хүүхэлдэйн кино ч ялгаагүй бөгөөд дэлхийд нэг киног хийхэд 250-300,0 долларыг зарцуулдаг гэж байгаа. Ихэвчлэн Энэтхэгт “үйлдвэрлэлийн” шат хийгддэг ажээ. Ямартаа хэцүү ч бэрхшээлээс айлгүй хүүхдийн төлөө хүүхэлдэйн кино хийхээр уран бүтээлийн ажилдаа хэдийнээ оржээ. 

Эх сурвалж: Chuhal.mn