2012/03/17

"Бурхан Өршөөг" МУСК-г үзэгчдийн хүсэлтээр Өргөөгийн үзвэрээс хасчээ


Монголын кино урлагийн түүхэнд киног кинотеатрт гаргахыг хориглосон түүх мэр сэр бий. Хамгийн сүүлд гэхэд миний олж мэдснээр С. Зориг агсны аллагын дараахан дэлгэцнээ гарч байсан Санжаасүрэнгийн Зориг нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киног Өргөө кинотеатрт зөвхөн нэг удаа гаргаад үзэгчдэд хүргэхийг хориглож улмаар устгаж байсан гэдэг.

Харин одоо ярих гэж байгаа түүх бол арай өөр. Саяхан нээлтээ хийсэн найруулагч З.Батболдын "Бурхан Өршөөг" бүтээлийн талаар. Энэхүү бүтээл үзэгчдээс янз бүрийн үнэлгээ аваад байгаа. Би өөрөө үзээгүй болохоор ямар бүтээл байсныг хэлж мэдэхгүй нь. Харин Өргөө кинотеатрт үзсэн залуучуудын хувьд хамгийн муу, бухимдал төрүүлсэн бүтээл байсан юм байх. Энэ шалтгаанаар тус киног Өргөө кинотеатрын үзвэрийн жагсаалтаас хасч байгаа юм байна.

Үзвэрийн жагсаалтаас хасч байгаа шалтгаан нь жаахан сонин л шалтаг юм. Чухам үнэнийг бурхан л мэдэх байх. Бүгдийг бурхан өршөөг