2012/03/06

Цэлмүүн, Батаа хоёрын киноны нэр ил болов

"Universe Best Songs" наадмын анхны ялагч залуу дуучин Цэлмүүн болон X-ТҮЦ хамтлагийн жүжигчин Баттөмөр (Батаа) нар хамтран нэгэн кинонд тоглож байгаа мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. X-ТҮЦ, Мөрөөдлийн театрын хамт олны бүтээж буй энэхүү киноны нэр олонд ил болсон байна.

Цэлмүүн, Батаа хоёрын гол дүрд нь тоглож буй кино "Ээжийн дайсан" нэртэйгээр бүтээгдэж байгаа юм байна. Цэлмүүн ээжийн дайсан уу, Батаа ээжийн дайсан уу гэдгийг тун удахгүй бид мэдэх болно.