2012/03/02

"Алаг нүдэн" Аглуу Ану хатны аавын дүрд

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн  "Домогт Ану хатан" зохиолоор УГЗ Б.Баатар түүхэн жүжиг найруулан тавьсан нь амжилттай болсон билээ. Энэ амжилтын дараагаар уг зохиол дээр тулгуурлан "Ану хатан" түүхэн уран сайхны кино бүтээхээр зориг шулуудаад байгаа билээ. "Ану хатан" киноны дүрийн сонгон шалгаруулалт ерөнхийдөө эцэслэгдэж байгаа юм байна.

Саяхан хийсэн дүрүүдийн сонголтын (проб) үеээр гавъяат жүжигчин Л.Баттулга (Аглуу) Ануу хатны эцэг хошуудын Очирт цэцэн ханы дүрд тоглохоор болсон байна. Кино багийнхан Аглууг энэ дүрийг авъяасаар "зодож" бүтээнэ гэж итгэж байгаа ажээ.