2012/03/01

Beyonce шинэ мюзикл кинонд тоглоно

Америкийн мюзикл, инээдмийн цуврал "Glee" телевизийн киноны багийнхан "One Hit Wonders" нэртэй шинэ мюзикл кино төсөл эхлүүлээд байна. Уг кинонд Hollywood-д авъяас чадвараараа мөн бие хаа царай төрхөөрөө гайхагдаж байгаа гурван эмэгтэйг тоглуулахаар шийдээд байгаа гэнэ.

Сонголтод шаргал үст Cameron Diaz, Gwyneth Paltrow, Reese Witherspoon нар байгаа юм. Мөн ид мандаж яваа дуучин бүсгүй Beyonce-г кинонд гол дүр бүтээлгэх тал дээр ажиллаж байгаа юм.

"One Hit Wonders" мюзикл кинонд 90-ээд оны хит дуунуудыг багтаах ажээ.