2012/03/14

Battleship: Харийн гийчдийн төрх


Hasbro-н зүгээс шинээр гаргаж байгаа бараг л "Transformers 4" гэж хэлж болохуйц "Battleship" киноны ээлжит трэйлер гарсан байна. Энэхүү трэйлер дээр далайн гүнээс гарж ирсэн харийн зочдын дүр төрхийг танилцуулжээ. Halo тоглоомын дайчинтай төстэй дүр төрх бүхий харийн гийчид маань манай дэлхийн эсрэг бүх л хүчирхэг технологио ашиглах бол харин бид зөвхөн АНУ-н усан флотыг л тэдний  өмнөөс илгээх юм байна. Маш өндөр технологи ашиглан эффектийг нь бүтээж буй уг киноны голлох дүрүүдэд жүжигчин Taylor Kitsch, Liam Neeson, Rihanna /дуучин/, Brooklyn Decker, Alexander Skarsgard тоглож байгаа ажээ. Кино ирэх 5 сарын 18-нд үзэгчдэд хүрнэ.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс үзээрэй.