2012/03/04

The Avengers Assemble-н сонирхолтой асуудлууд

The Avengers-н трэйлерийг 1 өдрийн дотор 13,7 сая хүн үзснээр itunes дээр 24 цагийн  дотор хамгийн олон хүн үзсэн трэйлерээр шалгарчээ. Үүнээс гадна энэхүү  трэйлер гарсан цагаас хойш комикчдын дунд кинонд хандах хандлага өөр болж хаа сайгүй яагаад гэсэн асуулт тавьсаар байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой гэсэн асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.

Тhор-г хоригч?
Noooooooooooo.......
 Цахилгааныг эзэмшиж аянгат алхыг эрхшээдэг энэ хүнийг шилэн хоргонд хоригдсон байхыг хараад хүн бүрт л сонин санагдаж байгаа байх. Энэхүү хорих хэсгийг асар их хүчтэйд тооцогдох Thor, Hulk нарт зориулан онцгой тохиолдолд ашиглахаар S.H.I.E.L.D-н зүгээс бүтээжээ.


Thor, Ironman, Captain America нарын хачирхалтай тулаан?
Энэ талаар комикчдын зүгээс ямар нэгэн тайлбар хийж чадахгүй байгаа. Ихэнх хэсэг Loki-н явуулга гэж үзээд байна.




Loki яг юуг эзэмшиж байна ?
Цэнхэр туяанд үндэслэв
Loki хэдийгээр өөрийн эзэмшсэн асар их шидийн хүчтэй ч шууд тэр хүчээ ашиглаж чаддагүй ямар нэг энергийн эх үүсвэр байх ёстой. Харин тэр нь энэ удаад Cosmic Cube болж таарсан байна. Ахмад америк кинонд гардаг энэ зүйл уг нь устаж үгүй болсон билээ. Гэхдээ Red Scull амьд байх ч магадлалтай.


Hulk уярсан уу?
 Мөнхийн ганцаардлыг сонгосон түүнийг энэ удаагийн ажиллагаанд баг хүлээн авсан. Өөрөө багт хүчээр орж байгаа ч түүнийг уяраасан томоохон үйл явдлууд кинонд гарах нь ээ.



Fin Fang Foom мөн үү?
Одоохондоо түүнээс өөр сонголт байхгүй байна. Хэрвээ үнэхээр мөн нь тодорхой болвол Хойд солонгос болон ЗХУ энэхүү зэвсгийг эзэмшдэг ажээ.



Нууц дайсан?
Нууц хүчийг Thanos, Red Skull 2-н аль нэг гэж тодорхойлоод байгаа. Бараг Thanos байх. Гэхдээ Fin Fang Foom гарч байгаа гэдгээр өөр дайсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл 2-р дайны үеийн томоохон хүн гарч ирэх нь ээ.

Нэр өөрчлөгдлөө? 
Энэ нөгөө Hulk-н хэлдэг үгтэй л холбоотой байх гэж би бодоод байгаа. Гэхдээ нэрний өөрчлөлт ч гэсэн томоохон зүйл агуулж байдаг.



Шок?
 ЗХУ-с гаралтай супер тагнуулчийг юу ингэж гайхашруулсан бэ. Хэр баргийн зүйлд цочроод байдаггүй дүр энэ удаад том зүйлтэй учрах  нь ээ. Blackwidow-н хувьд бусад баатруудын хэмжээнд хүрэх хүч байхгүй ч арга мэх, стратегийн хувьд тэднийг хол илүү хаяна.

Танилын харц?
 Hulk болон Cap нар өөр хоорондоо багагүй цаг хугацааны зөрүүтэй ч ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн яриа гарсан байна. Магадгүй 2улаа зэвсэгт хүчний туршилт гэдэг утгаараа холбогдох сэжүүр байгаа л байх.


Хоорондоо л үзээд байгаа юм даа?
Эхний ээлжинд Thor, Ironman, Cap байсан бол 2 дахь ээлжний тулаан Hawkeye , Blackwidow нарын хооронд өрнөж байна. Яг юу болоод байна гэж үү? Цаана чинь Loki ирчихээд байна.