2012/03/26

Avatar: The Last Airbender -ын дараах шинэ цуврал эхэллээ



Европчуудын хийсэн хамгийн сайн анимийн жагсаалтад зүй ёсоор орох Avatar: The Last Airbender цуврал анимийг Nickelodeon-оос гаргаж сая сая үзэгчдийг өөртөө татаж чадсан байдаг. Уг киноны энэ их нэр алдарт дулдуйдан өнгөрсөн удаад бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн ч амжилттай болж чадаагүй ээ.

Тэгвэл гурван улирал үргэлжлээд дууссан Аангийн түүхийг кино продюсерүүд үргэлжлүүлэхээр болсон байна. Цувралын үргэлжлэл болгон The Legend of Korra цуврал анимийн эхний episode-г цацжээ.