2012/03/15

Иранчуудын зүрхийг зүсэх Asghar Farhadi-н шинэ бүтээл



A Separation /Салалт/ киног анх Оскарт гадаад хэлтэй шилдэг бүрэн хэмжээний бүтээлд нэр дэвшихэд Ираны соёлын яамны зүгээс энэ бол бидний соёл урлагийн том ялалт юм гэх мэтээр сайшаалтай хандаж байсан бол шагнал авсны дараагаар яамны зүгээс буруу үзэл суртлыг илтгэсэн кино гэх мэтээр хатуу үгээр хандаж найруулагчийг хүлээн авахаас татгалзсан. Нэг ёсондоо найруулагч Asghar Farhadi-г эх оронд нь үл тоосон гэсэн үг. Гэхдээ ямар нэгэн ял зэмлэл түүнд тулгаагүй нь сайшаалтай. Asghar Farhadi  ч эх оронд нь түүнийг хүлээж авна гэж бодоогүйгээ илэрхийлсэн. Түүнээс ч болсон уу ээлжит бүтээлээрээ маш хүнд сэдэв сонгоод байна. Түүний удаах бүтээлийн сэдэв бол иран бүсгүй болон америк залуугийн хайрын түүхийн тухай юм. Парист өрнөх тэдний хайрын түүхийг ирэх Каннын наадмын дараагаар Франц улсад бүтээж эхлэх ажээ. Энэ талаар одоохондоо найруулагчийн зүгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд кино судлаачдын зүгээс тийм ч сайшаалтай үгс сонсохгүй байна. Учир нь түүнийг хэт амь өрссөн бүтээл туурвиж байна гэж үзжээ.