2012/03/13

The Artist киногоор Оскар хүртсэн Jean Dujardin хүүхэмсэг эр

84 удаагийн Oscar-ын наадмаас шилдэг эрэгтэй дүрийн жүжигчний шагналыг Brad Pitt, George Clooney гэсэн шилдэг жүжигчидтэй өрсөлдөж авсан францийн жүжигчин Jean Dujardin ихээхэн хүүхэмсэг эр ажээ. Түүнийг Oscar хүртсэний дараагаар францийн хүн бүр бахархаж байгаа нь лавтай. Гэтэл түүний шинэхэн бүтээж байгаа дүр нь хүүхэмсэг төрхийг нь харуулах болсонд хүмүүс дурамжхан байна.

"Les Infideles" нэртэй францийн инээдмийн кинонд Jean Dujardin эхнэрээ араар нь тавьсан хүүхэмсэг эрийн дүрд тоглож байгаа нь ихээхэн шуугиан тарьж эхэллээ.