2012/03/01

Ч.Цэлмүүн кинонд тоглож байна (14 зураг)

"Universe best song" шоуны анхны ялагч залуу дуучин Ч.Цэлмүүн шинэхэн бүтээгдэж байгаа кинонд гол дүр бүтээж байна. Тэрээр өмнө нь "Зүрхэнд гэрэлтэх од" мюзикл кинонд гол дүр бүтээж байсан туршлагатай юм. 

Шинээр хийгдэж байгаа кинонд X-ТҮЦ продакшин болон Мөрөөдлийн театр (саяхан Миний нууц хүү жүжгээр нээлтээ хийсэн)-ын хамт олон хамтран ажиллаж байгаа юм байна. Уг киноны гол дүрд Цэлмүүн мөн жүжигчин Баттөр тоглож байгаа ажээ. Киноны нэр одоогоор нууц байгаа бөгөөд ирэх 4-р сараас тодорхой болж магадгүй.

Ингээд кино зураг авалтын явцаас авсан шинэхэн зургуудыг хүргэж байна.