2012/03/09

Киноны постерын хамгийн их давтагддаг 13 төрх

Хамгийн анх үзэгчдэд тухайн кино ямаршуу кино болох вэ гэсэн өгүүлэмжийг өгдөг зүйл нь киноны зурагт хуудас буюу poster. Үүгээр дамжуулан тухайн кино мэдээллийг болон тухайн киноны тааварлашгүй байдлыг үзэгчдэд хүргэж болно. Нэг үгээр киноны идэвхижүүлэлтийн анзаарагдамгүй хэрнээ хамгийн том зэвсэг нь байдаг.

Харин монголчуудын хувьд киноны постер маш учир дутагдалтай. Дөнгөж хөгжиж байна гэж болно. Иймээс гадны кино постероос дуурайх, санаа авсан тохиолдлууд нэлээд бий. Гэхдээ энэ бүхэн давтагддаг болохыг доорх жагсаалт танд харуулах болно. Кино ертөнцөд гарч буй шинэ кинонууд постерууд доорх 13 төрөлрүү чиглэсэн хандлагатай байдаг байна. Харин үүнээс өөрөөр сэтгэж чадвал илүү чамин постер болж болох юм.

1. Улаан эмэгтэйчүүд
Улаан даашинжтай, улаан гуталтай, улаан уруултай гээд эмэгтэй хүнийг улаан өнгийн эдлэлтэйгээр дүрслэх нь илүү галтай халуун харагдуулдаг учир ийм төрлийн постер хамгийн их тохиолддог.

2. Ямар нэгэн эд зүйлсээр нүүрний төрхийг бүрдүүлэх
Анх энэ төрлийн постер маш их хөдөлмөр орсон харагддаг байсан бол өдгөө байдаг л зүйл болжээ.

3. Гол дүрээ сохлох
Гол дүрийн баатрын нүдийг ямар нэгэн зүйлээр таглаж, харанхүй баримжаагүй байгаа сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлнэ.

4. Гол дүрийн баатар дээгүүр томоор хайрцаглаж бичих
Энэ төрлийн кино гол дүрийн жүжигчин дээрээ тулгуурлан амжилт олох гэсэн санаагаа хэрэгжүүлэхэд ашигладаг.

 5. Эрэг дээрх хүмүүс мөн том толгойнууд
Ихэвчлэн романс төрлийн киноны постер ийм дүрслэгдэх нь элбэг. Далайн эрэг хүмүүст эртнээс л уянгалаг сэтгэгдэл төрүүлдэг тул далайн эргийг ашиглана. Дээр нь хосуудыг тодотгож өгөхийн тулд цээжин хэсгийг арын хэсэгт томоор оруулж өгсөн.

6. Цаашаа хараад зөгсөж буй хүн
Бие даасан нууцлаг. Ихэвчлэн алуурчин нөхдүүд байх нь элбэг. Сүүлийн үед баатруудаа дүрслэхдээ энэ аргыг их хэрэглэж байгаа.

7. Нуруугаараа налан зогсож буй хос
Энэ арга хамгийн улиг болж буй дүрслэл. Манай монголын кино постеруудад ч нэлээд тоотой харагдах болсон.

8. Хоёр хөлний хоорондуур
Ихэвчлэн эмэгтэй хүний холны доогуур цаана нь эр хүнийг дүрсэлсэн байдалтайгаар харуулдаг. Эр*тик хөнгөн төрлийн кинонд ихэвчлэн ашиглагддаг. Монголчуудын хувьд хамгийн сүүлд шинэ үеийн тоглолтын постер Бооёоо Ундармаагийн хөлөн доогуур харагдаж байгаагаар хийгдсэн байсан.

9. Орондоо буй хос
Ихэвчлэн с*кстэй холбоотой хөнгөн жанрын кинонд ашиглагддаг. Хоёр хосын хөгжилтэй байдлыг харуулахын тулд энэ аргыг ашигладаг болов уу.

10. Том нүд
Энэ төрлийн постер ихэвчлэн сонирхолтой байдаг. Нүд дахин давтагдашгүй мөн өвөрмөц өнгөтэй байдлаараа хүний сонирхолыг татдаг.

11. Цэнхэр дэвсгэр
Бидний оршин гараг ертөнцөд маань цэнхэр өнгийг илүү давамгай байдаг учир хүн цэнхэр өнгийг далай тэнгэс, цэлмэг тэнгэрээр төсөөлдөг. Аугаа том уужим дүрслэлийг үзэгчдэд төрүүлдэг. Дээр нь постер илүү өнгөлөг болж ирдэг тул энэ өнгийг ихээхэн ашигладаг.

12. Хар, Цагаан нэмэх нь гал
Гал бол эрч хүчтэй байдлыг бий болгодог. Харин хар цагаан нь төгс мөн классик төрхийг үзүүлж чаддаг. Эдгээр хослолыг нийтэд нь action төрөл гэж хэлж болно. Иймээс ч action төрлийн киноны постерт хүчтэй харагдуулахын тулд энэ аргыг хэрэглэдэг.

13. Гудамжаар гүйгч, цэнхэр дэвсгэр
Цэнхэр өнгө мөн л орж ирж байна. Энэ удаад хүйтэн байдлыг төрүүлэхээр цэнхэр өнгийг ашиглана. Харин онцлох дүр маань урт гудамжаар амьдралын төлөө тэмцэн гүйнэ.

Зургийг илгээсэн Бат-Эрдэнэд талархсанаа илэрхийлье.