2012/02/08

"The Wolverine" киноны тов зарлагдлаа

Олон дахин хойшлогдож, олон найруулагчийн сонголт хийсэн The Wolverine эцэст нь шийдвэрт хүрлээ. 2009 оны X-Men Origins: Wolverine киноны үргэлжлэл болгон гаргах гэж буй "The Wolverine"-г 20th Century Fox кино компани ирэх 2013 оны 7-р сарын 23-нд кино театрын дэлгэцнээ гаргана гэдгээ мэдэгдлээ. Кино зургийн ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр болсон байна.

Hugh Jackman
Киноны эхлэлийн ажлыг Darren Aronofsky эхлүүлэн найруулахаар болсон ч кино зураг удаан хугацааны турш японд авагдахаар болсон нь түүнд гэр бүлээсээ хэд удаан хол байх нь хүндрэлтэй байх тул ирэх 6-р сараас эхлүүлэн  James Mangold -р (3:10 to Yuma, Walk the Line) солихоор болсон байна.