2012/02/13

We will always love you, Whitney

Домогт дуучин, жүжигчин Whitney Houston 48 насандаа хорвоог орхилоо. Түүний сая сая үнэнч шүтэн бишрэгчид болоод гайхалтай уянгын дуунд нь хайртай  хүмүүс дэлхий даяар гашуудан, эмгэнэж байна. Энэ удаад түүний гайхалтай дуучин мөн гайхалтай жүжигчин гэдгийг нь дурсан санацгаая.

Түүний кариерын хамгийн оргил үе нь 1992 онд найруулагч Mick Jackson-ны бүтээсэн "The Bodyguard" кино болоод уг киноны дууг агуулсан "The Bodyguard" цомогтой шууд холбоотой байлаа. The Bodyguard кино гарсан даруйдаа Boxoffice-ын жагсаалтыг тэргүүлж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, энэ кинотой холбоотой бүх хүмүүсийг жинхэнэ од болгож чадсан юм. Үүгээр зогсохгүй дуучны "The Bodyguard" цомог нь Грэммийн наадмаас “Шилдэг цомог”-ийн шагнал хүртэж байсан гайхалтай амжилтыг дагуулсан уран бүтээл байлаа. Уг цомгоос түүний гайхалтай сайхан уянгын дуунууд болох "I will always love you", "Run to you", "I have nothing" гэсэн хүн бүрийн хайртай дуунууд төрөн гарсан юм.

"The Bodyguard" кинонд дуучин Whitney Houston-ны бие хамгаалагч Frank Farmer-ын дүрийг бүтээсэн Kevin Costner-ын ч кариерын мөн шилдэг дүр нь энэ кинотой холбоотой.

Энэ кино олон үзэгчдийн хувьд хамгийн сайхан хайр дурлал, романтик киноных нь эхний сонголт байсан хэвээр байх болов уу.

Ингээд "The Bodyguard" киноны дуу "I will always love you", "I Have Nothing" дууг бүх кино сонирхогчиддоо болон түүнийг хүндэтгэн хайрлаж явдаг бүх хүмүүст хүргэж байна.



We will always love you, Whitney

R.I.P