2012/02/17

"Бурхан өршөөг" эмгэнэлт инээдмийн кино trailer

Монголын кино урлагт арай өөрийг эрэлхийлсэн, өгөх гэсэн санаануудтай кино цөөхөн гарч байна. Харин энэ удаад дээрх зорилгыг агуулсан арай өөр төрлийн киног танд санал болгож байна. Бидний эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг танд хөгжилтэйгээр хүргэнэ. Хэдийгээр та мянга инээвч цаана нь эмгэнэлтэй, өрөвдөлтэй зүйлсийг агуулж буйг та дараа нь ойлгож болох юм. Энэ бол "Бурхан өршөөг" эмгэнэлт инээдмийн кино.

МАСК продакшины жүжигчин Баярмагнайгийн  Ботго овогт Гоёогийн Цэлмэг гэх Чингэлтэй дүүргийн 5-р хорооны жирийн нэг иргэний дүрийг бүтээсэн "Бурхан өршөөг" эмгэнэлт инээдмийн киног "Big Line Film"-ээс үзүүлж байгаа бөгөөд найруулагчаар нь З. Батболд ажилласан байна. Уг кино A.П. Чеховийн "Түшмэлийн үхэл" зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Ингээд уг киноны анхны trailer-г танд хүргэж байна.