2012/02/01

"Sundance" кино наадамд Зэрлэг өмнөдийн адгуус тэргүүллээ

Өнгөрөгч 19-29 хооронд independent (indi movie) киноны томоохон наадам болох Sundance Film Festival 2012 амжилттай зохион байгуулагдаж өндөрөллөө. Энэ удаагийн кино наадам "ногоон" байх уриалгатай байснаар онцлог боллоо.

Кино наадмын шилдэг уран сайхны киногоо найруулагч Benh Zeitlin -ын  "Beasts of the Southern Wild" кино шалгарсан бол шилдэг баримтад киногоор Eugene Jarecki-ын найруулсан "The House I Live In" шалгарсан байна.
Beasts of the Southern Wild

Харин шилдэг найруулагчаар "Middle of Nowhere" киногоор найруулагч Ava DuVernay шалгарсан бол шилдэг зураглаач шагналыг оросын намын "Наши" хөдөлгөөний тухай өгүүлсэн "Putin’s Kiss" буюу "Путиний үнсэлт" киногоороо зураглаач Lars Skree авсан байна.