2012/02/15

"The Simpsons"-ын фенүүд Геннисийн амжилтыг эвдэнэ

Өнөөдөр орой Los Angeles хотноо The Simpsons телевизийн цувралын 100 фен нэгэн зэрэг уг цувралыг эхнээс дуустал тасралтгүй үзсэнээр Геннисийн амжилтыг эвдэхийг зорьж байна.

Уг марафонд түрүүлсэн сүүлчийн үзэгчийг $10.5 мянган ам.доллараар шагнаж мөн Simpsons-той холбоотой бүтээгдэхүүнийг түүнд дурсгал болгон өгөх юм байна. 

Оролцогчдод simpsons киног үзэх марафоны туршид ууж идэхийг зөвшөөрөх боловч тэднийг ямар нэгэн тохиолдлоор унтвал тэмцээнээс хасах юм.

Simpsons цувралын episode тус бүр ойролцоогоор 22 минут үргэлжилдэг гэж үзвэл бүх цувралыг дуустал тасралтгүйгээр үзэхийн тулд 8 өдөр шаардагдах юм.

Өмнөх удаагийн ийм төрлийн марафон тэмцээний рекордыг 2010 онд 3н америк эр 86 цагийн турш тасралтгүйгээр 24 цуврал үзсэнээр тогтоосон байдаг байна.

1989 оноос анхныхаа бүрэн хэмжээний цувралыг цацаж байсан Matt Groening-ны бүтээл The Simpsons цуврал бүх цаг үеийн хамгийн урт үргэлжилж буй анимешин төрлийн инээдмийн шоу болж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр 500 дахь episode-оо үзэгчдэд хүргэх юм.