2012/02/20

"The Simpsons" 500 дахь анги цацагдлаа

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын хамгийн их үзэгчидтэй инээдмийн цуврал анимейшн "The Simpsons" -ны 500 дахь анги цацагдлаа.

Хамгийн урт үргэлжлэж буй TV хөтөлбөрийн нэгээр мөн ордог энэхүү киноны 500 дахь ангид интернетийн баатар болоод буй Wikileaks сайтыг үндэслэгч Julian Assange-г оролцуулсан гэдгээрээ онцлог болж байгаа юм. Тэрээр Simpsons-ныхны очцон газрын шинэ хөрш болж байгаагаар үйл явдал өрнөх ажээ.