
Pixar-ынхан Oscar-д киногоо өрсөлдүүлсэн бол тэд авдаг байлаа. 11 жилийн өмнөөс эхлэн Pixar-ынхан 8 удаа Oscar-д нэр дэвшиж байсан байдаг. Энэ 8-аас зөвхөн 2хонд нь шагналаа авч чадаагүй юм. Үүний нэг нь 84 удаагийн Oscar -ын наадам байлаа.
Богино хэмжээний анимейшн киноны төрөлд Pixar-ынхан зориудаар "La Luna" киног бүтээж өрсөлдүүлсэн ч "Ноён Моррис Лессморын шидэт нисдэг номнууд" (The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore) кинонд Oscar-ыг алдлаа. Энэхүү киног William Joyce, Brandon Oldenburg нар хамтран найруулсан байна.
Кино багийнхан шагнал хүртсэн даруйдаа уг киног itunes-ээр дамжуулж $1.99 ам доллараар борлуулж зангаргатай загналаа. Иймээс бид энэхүү киног үзэх сайхан боломж бүрдсэн гэж хэлж болно. Ингээд 84 дэх удаагийн Oscar-ын шилдэг богино хэмжээний анимейшн The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore киног тухлан сууж үзэцгээе. Өгүүлэмж сайтай бүтээл байна.

goyo
ReplyDeleteЁстой хөөрхөн кино байна. Баярлалаа.
ReplyDeleteYasan goy kino ve.
ReplyDeleteYaasan huurhun animation be ^_^ Nomiig unshaad l bwal amidraad l bh ni bna shuu dee. Harin unsihgui bol bid nar setgel dotorh unguu aldaj, nom ni ch gsen uhehed hureh ni...
ReplyDeletegoy2
ReplyDelete