2012/02/24

Pixar-ын "Brave" анимейшны хоёр минут

Энэ жил Pixar болон Disney-ын хамтран бүтээж буй томоохон төслүүдийнх нь нэг "Brave" анимейшн юм. Кино бүтээгчид болон шотландууд энэхүү кинонд ихээхэн найдлага тавиад байгаа. Учир нь кинонд эртний шотланд нутгийн гайхамшигт түүхийг Stonehenge-ын эргэн тойронд харуулах юм.

Өчигдөр Brave киноны гурав дахь албан ёсны трайлер цацагдлаа. Өмнөх трайлеруудыг бодвол хугацааны хувьд уртасгасан бөгөөд олон улсын хэмжээнд цацагдах хувилбар болгон гаргаж байгаа юм. Ингээд шинэхэн трайлерыг хүлээн авч үзэцгээе.


Уг киноны найруулагчаар бидний сайн мэдэх One Man Band богино хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Mark Andrews болон The Prince of Egypt бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног найруулж байсан Brenda Chapman нар ажиллаж байгаа юм.
Brave анимейшн ирэх  6-р сар 22 нд нээлтээ хийнэ