2012/02/29

"Oscar"-ын шилдгүүд тодорлоо

"Оскар"-ын шилдэг киногоор Францын найруулагч Мишель Хазанавичусын "Уран бүтээлч" (The Artist) кино шалгарлаа. Шагналыг Холливудын нэрт жүжигчин Том Круз түүнд гардуулан өгчээ. Францын азтай, одтой уран бүтээлчид тайзан дээр франц үнсэлт гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулсан аж. Францын кино урлагийг өндөрт өргөсний төлөө Ерөнхийлөгч Николя Саркози тэдэнд баяр хүргэж, цахилгаан явуулжээ.

Өнгөрсөн жил "Оскар"-ын шилдэг киноны шагналыг хүртсэн Английн найруулагч баярласандаа хэлээ залгисан мэт байсан бол энэ жил Франц найруулагчийн ярьж буйг хэн ч ойлгосонгүй гэж ажиглагчид бичиж байна. Уламжлал ёсоор өнгөрсөн оны "Оскар"-ын шагналт жүжигчин Натали Портман тайзнаа шилдэг эрэгтэй дүрийн шагналын эзнийг зарласан юм. "Уран бүтээлч" (The Artist) киноны дүрээр Францын жүжигчин Жан Дюжардин шилдэг дүрийн шагнал хүртлээ. Сүүлийн 83 жилд анх удаа  дуугүй кино "Оскар"-ын шагналд тодорч буй  нь энэ аж. Хамгийн сүүлд 1993 онд хар цагаан киноноос "Шиндлерийн бүртгэл" (Schindler's List) "Оскар"-ын шагнал авсан юм.  Жан Дюжардин  шагнал гардан авахдаа "Би энэ улсад хайртай " гэж дуу алдан хэлсэн гэнэ. 

The Artist кино. Жүжигчин George Valentin, Peppy Miller
Харин шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзнээр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тетчерийн дүрийг бүтээсэн жүжигчин Мерил Стрийп шалгарчээ. Түүнд шагналыг нь "Оскар"-ын шагналт жүжигчин Колин Фёрт гардуулан өгчээ. "Крамер vs Крамер" (Kramer vs. Kramer), "Буга намнаач" (The Deer Hunter) зэрэг киноны түүхэн дэх сор болсон бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин тайзнаа "Би ахиад хэзээ ч ийм их амжилт гаргаж чадахгүй гэдгээ ойлгож байна" гэжээ.

  1. Шилдэг кино- Мишель Хазанавичус /Уран бүтээлч (The Artist)/
  2. Шилдэг эрэгтэй дүр- Жан Дюжардин /Уран бүтээлч (The Artist)/
  3. Шилдэг эмэгтэй дүр- Мерил Стрийп /Төмөр хатагтай (The Iron Lady)/
  4. Уран сайхны шилдэг найруулга- Данте Феретти /Хюго (Hugo)/
  5. Шилдэг найруулагч- Мишель Хазанавичус  /Уран бүтээлч (The Artist)/
  6. Шилдэг эмэгтэй туслах дүр- Октавиа Спенсер /Тус (The Help)/
  7. Шилдэг эрэгтэй туслах дүр- Кристофер Пламмер /Анхдагчид (Beginners)/
  8. Шилдэг кино зохиол- Вуди Аллен /Парисын шөнө (Midnight in Paris)/
  9. Шилдэг нүүр хувиргалт- Брит Марк, Рой Хелланд /Төмөр хатагтай (The Iron Lady)/
  10. Шилдэг зураг авалт- Роберт Ричардсон /Хюго (Hugo)/
  11. Шилдэг хувцас дизайн- Марк Бриж /Уран бүтээлч (The Artist)/
  12. Гадаад хэл дээрх шилдэг кино- Асгар Фархади /Салан тусгаарлалт (A Separation)/
  13. Шилдэг эвлүүлэг- Керк Бакстер, Ангус Волл /Луугийн шивээстэй бүсгүй (The Girl with the Dragon Tattoo)/
  14. Шилдэг дууны найруулга – Филипп Стоктон, Ежени Герти /Хюго (Hugo)/
  15. Шилдэг дууны эвлүүлэг- Том Флейшман, Брит Жонн /Хюго (Hugo)/
  16. Шилдэг баримтат кино- TJ Мартин, Дэн Линдсей, Рич Миддлмас /Undefeated/
  17. Шилдэг анимейшн бүтээл- Гор Вербински  /Ранго (Rango)/
  18. Шилдэг визуал эффект- Роберт Легато, Жосс Уильямс, Бен Гроссман, Алекс Хеннинг /Хюго (Hugo)/
  19. Шилдэг киноны хөгжим – Людовик Бурс /Уран бүтээлч (The Artist)/
  20. Киноны шилдэг дуу- "Man or Muppet" Брет Маккензи /The Muppets/
  21. Дахин бүтээсэн шилдэг кино- Александр Пейн /Үр удам (The Descendants)/
  22. Шилдэг богино хэмжээний кино- Терри Жорж /Эрэг (The Shore)/
  23. Богино хэмжээний шилдэг баримтат кино- Дэниэл Жанж, Шармин Обейд-Чиной (Saving Face)
  24. Богино хэмжээний шилдэг анимейшн кино- Уильям Жойс, Брэндон Олденбург /Ноён Моррис Лессморын шидэт номнууд (The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore)/
Дээрх мэдээллийг news.mn-ээс.

Түүх давтагддаг гэж бид ярьдаг үүний нэг тод илрэл бол энэ жилийн шилдэг бүтээлээр шалгарсан "The Artist" дуугүй хөгжимт хар цагаан кино байлаа. Илүү энгийн, илүү тайвшралыг танд өгч чадахуйц сайхан кино болж чадсан санагдсан. Энд тэнд тэсэрч дэлбэрсэн, элдэв бараан зүйл гаргахгүй "Гоё" кино хийж болох юм гэсэн санааг манай кино бүтээгчдэд өгсөн болов уу гэж найдаж байна.

84 дэх удаагийн Oscar-ын наадмаас The Artist кино нийт 5 шагнал, Hugo кино мөн 5 шагнал авч шагналуудыг жинхэнэ утгаар нь "хамсан" явдал боллоо.