2012/02/13

Lionsgate тав дахь "Twilight" киног хийхийг хүсч байна

Хэдхэн 7 хоногийн өмнө маш амжилттай яваа франчайз болох "Twilight" киноны эрхийг Lionsgate кино компани өөрийн болгосон билээ. Хэдийгээр Lionsgate ийнхүү цус сорогч ба хайр дурлалыг гайхалтайгаар хослуулж харуулж чадсан "Twilight" кино эрхийг худалдан авсан ч гэсэн уг кино зохиол төгсгөлийн шатандаа орчоод байгаа юм.

"Twilight" романы зохиолч Stephenie Meyer өөрийн зохиолоо дууссан гэж үзээд байгаа бөгөөд уг номноос сэдэвлэн бүтээсэн киноны сүүлчийн хэсэг "The Twilight Saga: Breaking Dawn – Part 2" ирэх 11-р сарын 26нд дэлгэцнээ гарах юм. Тэгэхлээр Lionsgate кино компаний хувьд уг франзайчийн DVD худалдаанд найдлага тавих үлдэж байгаа юм.

Гэвч тэд өөр бодолтой байгаа ажээ. Зохиолч Stephenie Meyer-г 5 дахь номоо бичихийг битүүхэн уриалаад байгаа гэнэ. Хэрэв зохиолч 5 дахь номоо бичвэл бид "Twilight" киноны тав дахь ангиа хийх болно гэж Lionsgate-ын тэргүүн Rob Friedman сэтгүүлчтэй хийсэн ярилцлагандаа дурдсан байна.