2012/02/08

"The Karate Kid" үргэлжлэнэ

2008 онд Columbia Pictures -ынхэн The Incredible Hulk-г бүтээж байхынхаа хажуугаар 1984 оны "The Karate Kid" киног дахин шинэчлэн хийхээр кино зохиолыг нөхөр Zak Penn-ээр бичүүлж байсан байдаг. Гэвч энэ кино зохиолыг түүний гараас өөр хүнд шилжүүлсэн юм. 

2010 онд нээлтээ хийсэн кунгфу мастер Jackie Chan реппер хүү Jaden Smith нарын "The Karate Kid" нээлтээ хийсэн даруйдаа $55,6 сая ам.доллар, нийт $350 сая ам.доллар олж кино бүтээгчиддээ гэнэтийн бэлэг барьсан бүтээл болсон.

Jackie Chan, Jaden Smith
Тэгвэл энэхүү киноны үргэлжлэл ангийн кино зохиолыг Zak Penn бичихээр болжээ. Өмнөх ангийн талаар кино зохиол дээр ажиллаж байсан түүний хувьд уг зохиол дээр илүү дөртэй орж байгаа учраас хялбар байх болов уу гэж мэдэгдсэн байна.