2012/02/06

Johny depp ганц бие боллоо

Өнгөрсөн жил Hollywood-ын хамгийн тогтвортой байсан Arnold Schwarzenegger, Mel Gibson гэсэн гэр бүлүүд салж шуугиан тариад авсан билээ. Энэ муу мэдээ энэ жил ч бас давтагдаж байна. Hollywood-ын халуухан эрсийн тоонд ордог сүпэр од Johnny Depp эхнэрээсээ салж буй тухай мэдээлэл улам газар авсаар байна.

Өнгөрсөн Golden Globe наадмын үеээр ганцаараа ирсэн нь түүнийг 14 жилийн турш хамт амьдарсан эхнэр Vanessa Paradis-ээсээ салах нь гэсэн мэдээллийг хэвлэлийнхний дунд улам хүчтэй өрнөөгөөд байна. Тэд 12 настай Lily-Rose охин, 9 настай John Christopher хүү хоёр хүүхэдтэй юм.