2012/02/03

James Cameron дараагийн "Avatar"-аа хийхээр хөдөөг зорижээ

2009 онд гарсан "Avatar" кино 3D киноны шинэ технологийг нэвтрүүлээд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан кино болж чадсан юм. Тиймдээ ч бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор нэрлэгдээд байгаа. Энэ нь киноны 3D тасалбарын үнэтэй ч холбоотой байж болохыг шинжээчид дурдаад байгаа. Гэвч үзэгчид дараагийн ангийг тэсэн ядан хүлээж бий.

Үзэгчдийн энэ хүлээлтийг мэдэрсэн кино багийнхан "Avatar" кино гарсаны дараахнаас л дараагийн ангийн төслийн талаар яриад эхэлсэн бөгөөд ямартай ч 2016 он гэхэд Avatar 2 бэлэн болох төвөлөгөө гаргаад байна.
Avatar 2 киноны ажлынхаа хүрээнд найруулагч James Cameron Шинэ Зеландад эдлэн газар худалдан авч байгаа бөгөөд уг газартаа тансаглах гэж бус киноныхоо шинэлэг санаануудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ Avatar 3 -ын талаар яриа ч бас гараад байна.