2012/02/15

Бүх James Bond киног нэг дэлгэцээр нэгэн зэрэг үзэх үү

James Bond хүн бүрт хүрч чадсан алдартай цуврал кинонуудын нэг. Буу барьсан, дэгжин хослолтой жентелмэн огцом эргэж буудах дүрслэл, эхлэл хэсгийн түгшүүртэй ая энэ бүхэн хүн бүрт "өө James Bond байна" гэж хэлэхүйц танил болж чадсан амжилттай үргэлжилж яваа франчайз гэж хэлж болно.

Энэ нэрийн дор нийт 22 бүрэн хэмжээний кино бүтээгдсэн байдаг бөгөөд тун удахгүй 23 дахь анги Skyfall дэлгэцнээ гарна.

Тэгвэл бүх 22 ангийн эхлэл хэсгийг нэгэн зэрэг нэг дэлгэцнээ үзвэл ямархуу өөрчлөлтүүд шинэчлэлүүд харагдах нь ойлгомжтой. Энэ санааг youtube-ын нэгэн хэрэглэгч хэрэгжүүлжээ. Бүх James Bond-ын эхлэл хэсгийн 1 минут танд сонирхолтой санагдана гэж найдаж байна.