2012/02/10

"House" цуврал кино энэ жил дуусна

Cая сая үзэгчдийн үзэх дуртай нууцлаг, ээдрээтэй, эмнэлэг тойрсон түүхийг өгүүлэх АНУ-ын Fox телевизийн "House" цуврал кино 8 жилийн турш үргэлжилсний эцэст энэ жил төгсөх болсоноо мэдэгдлээ. Уг цувралын продюсерууд болон гол дүр Gregory House-ын дүрийг бүтээсэн жүжигчин Hugh Laurie хэлэхдээ:
- Үүнийг хэлэхэд хэцүү байгаа ч гэсэн одоо үүнийг дуусгах цаг нь ирсэн.
гэж мэдэгдсэн байна.

House кино гарсан цагаасаа эхлэн 40 гаруй шагнал хүртэж байсан бөгөөд Emmy-ын хоёр, Golden Globe-ын хоёр шагнал хүртсэн юм.

52 настай Hugh Laurie -г дэлгэцээр хамгийн их хүн үзсэн буюу 66 орноос 81.8 сая хүн үзсэнээр Геннисийн номонд орсон байдаг ажээ.

8 дахь жилдээ үргэлжилж буй "House" телевизийн цуврал кино ирэх 4-р сард албан ёсоор өндөрлөх болно.