2012/02/07

Hollywood-д Transformers: The Ride 3D нээгдэнэ

Өнгөрсөн оны сүүлээр Transformers 4 кино хийгдэх талаар цуурхал тарж кино сонирхогчдыг талцуулаад авсан. Харин энэ яриаг найруулагч Michael Bay үгүйсгэснээр намдаасан гэж хэлж болно. Хэдийгээр Transformers 4 хийхгүй гэж ярьж байгаа ч энэ их ашигтай франчайзийг үргэлжүүлэхгүй гэж хэлэх эрт юм.


Ямартай ч Transformers гэсэн нэрийг агуулсан франчайз төслүүд үргэлжилчээр байна. Өнгөрсөн онд Сингапурт нээлтээ хийсэн Transformers: The Ride төсөл энэ жил Hollywood-руу ирж байна. Universal Studios-ынхэн энэ хавар Transformers: The Ride 3D-г өөрсдийн паркдаа нээхээр төлөвлөөд байна. Transformers киног илүү бодит орчинд мэдрэхийг хүссэн хэн бүхэн энэ төвөөр үйлчлүүлэх боломжтой гэж студийн зүгээс мэдэгдлээ.