2012/02/14

"Game of Thrones" киноны валентины карт гарчээ

Бүх кино сонирхогчиддоо хайртайгаа учирсан учраагүй ялгаагүйгээр хайрын баярын мэндийг хүргэж байна. Өнөөдөр хайрын баяртай холбоотойгоор бага зэргийн валентинлаг мэдээллүүдийг та бүхэндээ хүргэхийг хичээх болно.

Өнгөрсөн оны 4-р сард анх нээлтээ хийж байсан "Game of Thrones" телевизийн цуврал кино 2 дахь улиралдаа ороод явж байна. HBO сувгаас гарган хэрэгжүүлсэн энэхүү төсөл зохиолч George R. R. Martin-ны best-selling цуврал роман болох A Song of Ice and Fire романууд дээр тулгуурлан зохиолыг бичсэн бөгөөд тэдний хэрэгжүүлсэн нэлээд амжилттай яваа төслийн нэг юм.

Game of Thrones кинонд өрнөдийн үлгэр домгийн газар нутагт сурвалжит гаралтай 7 гэр бүлийн хоорондын зөрчилдөөн, газар нутгийн төлөөх тэмцэл зэргийг харуулсан байна.

Уг кинотой холбоотойгоор зураач Chris Bishop дүрүүдэд зориулан Валентины карт бүтээсэн байна. Өрнөдийн эртний зэрлэгдүү эрс хэрхэн валентины карт дээр эгдүүтэй хөөрхөн дүрслэгдсэнг сонирхоцгооно уу.