Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг

Шинэ мэдээлэл

Contributors

Disney-ынхэн Paperman нэртэй богино хэмжээний анимешин гаргана

Disney-ынхэн энэ жил маш шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. John Carter, The Avengers, Brave, The Great and Powerful гэсэн төлөвлөгдсөн томоохон төслүүд энэ жил үзэгчдэд хүрнэ. Үүний хажуугаар анимешин киноны эхлэл төгсгөлд өөрсдийн богино хэмжээний киног гаргаж үзэгчдэд бэлэг барих дуртай. Мөн киноны DVD борлуулалтаа идэвхижүүлэхийн тулд богино хэмжээний кино нэмж оруулдаг болсон.

Одоогоор Disney-ээс Toy Story Toons, La Luna, Tangled Ever After гэсэн богино хэмжээний анимешин бүтээгээд байгаа. La Luna-г Oscar-д сойж бүтээж буй. Тэгвэл саяхан Paperman гэсэн нэртэй богино хэмжээний анимешин бүтээгээд дуусч байгаа тухай мэдээлэл гарлаа.

Bolt, Tangled зэрэг анимешин дээр ажиллаж байсан аниматор Patrick Osborne өөрийн блог дээрээ бид Disney-ын дараагийн бүтээлийг гаргахаар маш завгүй ажиллаж байна. Энэ богино хэмжээний киноны нэр Paperman гэсэн байна.

Paperman-г яг хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Disney-ынхэн Pixar-гүйгээр дангаараа "Wreck-It Ralph" гэсэн бүрэн хэмжээний анимешин бүтээж буй уг кинотой хамт гаргах бодолтой байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлээд байна.

Wreck-It Ralph анхны зургууд

Холбоотой мэдээлэл

2012/02/09 өдөр 14:58 цагт нийтлэсэн байна. Нийт удаа уншиж 0 сэтгэгдэл бичжээ. Бичлэгийн ангилал . Сэтгэгдэл манахыг хүсвэл RSS 2.0 ашиглаж мөн чөлөөтэй сэтгэгдэлээ илэрхийлж болно.

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.

Soundtrack

Киноны дуу

Picture

Зураг

Short film

Богино хэмжээний кино

Box office top10

Box office top10

Trailer

Трайлер