2012/02/20

Chronicle – Review

Эрхэм уншигч та хэзээ нэгэн цагт сүпер баатар болоод юү хийх вэ яах ёстой ямар үүрэг хариуцлага үүрэх ёстойг бодоод амжсан болов уу? Харин үнэхээр ер бусийн хүч танд олдох юм бол ямар үр дагавартай вэ гэдгээ ч бодож үзсэн үү?. 

Дээрх асуултуудын хариултыг “Chronicle” кино тийм ч том талбар дээр дүрслэн харуулаагүй болов ч амьдралд ойрхон хэн хүн яаж ямар реакц харуулах зэрэг нь тун үнэмшилтэй болж чадсан юм. Хэдийгээр энэхүү төрлийн киноны жанр тийм ч амьдралтай ойр эсвэл тухайн үеийн хүний амьдрал гэх мэт хүндхэн зүйл харуулдаггүй ч энэхүү кино нь эсрэгээр үзэгч нарыг уйдаахгүйн зэрэг өсвөр насны үеийн бид нарын дайраад өнгөрсөн амьдралыг ч бас тодоор харуулсан, ихэвчлэн миний өмнө дурдсан шиг уран зөгнөлт жанрын зуны блок бастер кино нь томхон асуудал хөндөхөөс айж сэрэмжилдэг учир нь мэдээж хэрэг масс үзэгч нартай холбоотой болов уу тэгээд ч энэхүү киног маш өргөн хүрээгээр сунгаж илүү үнэмшилтэй илүү гун утагатай хийгээгүй байх нь нэг шалтгаан юм. Киног арга ядсан нэгэн төрлийн энгийн action/scifi кино хэмээн андуурч болохгүй энэ кино маань харин сүүлийн үед маш их олон кино бүтээлч нарын оролдож үзэх дуртай болсон сонирхогчийн камераар авсан мэт зураг авалттай учир кинонд үнэмшилтэй эффект нэгээр нэмж байгаа юм энэхүү төрлийн бүтээлүүд дундаа дээгүүр гарах бүтээл болсон “Cloverfield” киног надад маш их бодогдуулсан ялангуяа хийц нь тун адил байсан ч бага өртөгөөр бүтсэн кино учир гүйцэтгэл дээр маш олон төрлийн арга ашиглан зүгээр нэг өнцөгийн камераас үйл явдалыг тусгаагүй маш ухаалаг арга ашиглан киног өрнүүлж чадсан нь миний хувьд их таалагдсан. 
Киноны зохиол дүрүүдийн тухай бол кинонд тоглуулсан жүжигчид нийтэд алдар цуугүй энгийн телевизийн мэт жүжигчидийг оролцуулан тоглуулсан байгаа нь илүү зохимжтой санагдсан, эдгээр залуу жүжигчид дэлгэцэн дээр яг жинхэн найзууд хоорондоо ямар байх ёстой хэрэв тэд сүпер хүчтэй болвол яаж хөгжилтэй байж чадах зэрэг нь бидний бодож явдаг бодолтой тун төстэй байсан нь онцлог юм аа, энэ тал дээр би хэт их нуршиж байгаа учир эдгээр гурван дүр киноны гол мөн чанар нь юм хэрэв та зүгээр сүпер баатар цэрэг хүчнийхэнтэй эсвэл харийнхантай байлдаантай кино үзмээр байвал “Transformers” – г үзэх сонголт танд байгаа. 

Гол дүр болох Эндрюгийн амьрал маш их дарамт шахалтанд байдаг тэрээр өглөө гэрээсээ гараад өдөр нь сургууль дээрээ зодуулж шоглуулж охид хүртэл түүнийг гаж амьтан хэмээн бодож эцэс сүүлд нь түүний ганц найз болоххэвтэрт орсон өнөө маргаашаа эмээр аргалж байгаа ээж дээрээ иртэл төрсөн эцэг нь архи уудаг дарангуйлагч ямар шалтгаан түүнд үгүй атал Эндрюг зоддог зэрэг нь энэхүү дүрийг маш их өрөвдөлтэй харуулсан нь түүнийг яагаад найз нараасаа эсрэг илүү хорон санаа агуулж байгааг нь тайлбарлах ганц шалтгаан болж байгаа юм, киноны үргэлжлэх хугацаа нь 1:30 мин бөгөөд миний хувьд илүү ихийг үзэх сонирхол байсан ч харамсалтайгаар кино маань ингээд үү гээд хэлэхэд төгссөн, киноны хугацаа илүү урт байсан бол энэхүү кинонд харуулж үзүүлэх шинийг сэдсэн маш өргөн боломж байсан тэр байтугай энэхүү кино нь X-Men, Iron-Man гэх мэт кинонуудаас илүү хийж чадсан маш онцлог хэсэгүүд ч бий. 

 Эцэст нь хэлэхэд энэ төрөлдөө ойрын хугацаанд гараагүй маш сайн бүтээл болсон гэж дүгнэх байна яагаад гэвэл энэ нь дүр болон зохиолыг илүү чухал болгон харуулсан бүтээл юм, маш өргөн далайц бүхий кино хийц талаас өндөр үнэлгээ авах кино юм харин үзэгчид үнэлэгдэх боломж нь доогуур байх болов уу гэж айж байна. 

7.5/10 

жиргээчид намайг дагаарай: @lazzlov