2012/02/20

Box office top10: 20120220 Safe House

1. Safe House: Өнгөрөгч 7 хоногт: $24 сая, нийт: $78.2 сая
2. The Vow: Өнгөрөгч 7 хоногт: $23.6 сая, нийт: $85.5 сая
3. Ghost Rider: Spirit of Vengeance: Өнгөрөгч 7 хоногт: $22 сая, нийт: $22 сая
4. Journey 2: The Mystearious Island: Өнгөрөгч 7 хоногт: $20.1 сая, нийт: $53.2 сая
5. This Means War: Өнгөрөгч 7 хоногт: $17.6 сая, нийт: $19.2 сая

6. Star Wars: Episode I - The Phantom Menace: Өнгөрөгч 7 хоногт: $7.87 сая, нийт: $33.7 сая
7. Chronicle: Өнгөрөгч 7 хоногт: $7.5 сая, нийт: $51 сая
8. The Woman in Black: Өнгөрөгч 7 хоногт: $6.6 сая, нийт: $45.3 сая
9. The Secret World of Arrietty: Өнгөрөгч 7 хоногт: $6.4 сая, нийт: $6.4 сая
10. The Grey: Өнгөрөгч 7 хоногт: $3 сая, нийт: $47.9 сая

Өмнөх 7 хоногт тэргүүлж байсан The Vow жагсаалтын 2т орж харин жагсаалтын 2-т байсан Safe House тэргүүлсэн байна. Safe House-г тэргүүлэлтэнд хүргэхэд жүжигчин Denzel Washington-ны хувь нэмэр нэлээд орсон болов уу. Энэ хоёр кино ирэх 7 хоногт blockbuster кино болох магадлал өндөртэй байна.

Ghost Rider: Spirit of Vengeance

Найруулагч: Mark Neveldine, Brian Taylor (2-уулаа Crank кинон дээр ажиллаж байсан)
Одод:  Nicolas Cage (Мэдээж), Ciarán Hinds, Idris Elba

1972 оны комик номноос сэдэвлэн 2007 онд жүжигчин Nicolas Cage гол дүрийг нь бүтээсэн "Ghost Rider" гарч байсан. Кино хэдийгээр сайн муу хэлүүлж байсан ч кино багийнхан дараагийн ангийг хийхээр шийдсэн нь энэ жил Ghost Rider: Spirit of Vengeance нэртэйгээр нээлтээ хийж байна. Энэ удаад Johnny Blaze хүн төрөхлтний төлөө чөтгөрийн эсрэг тулалдахаар дахин дуудагдах болно.

This Means War

Найруулагч: McG (2009 онд Terminator Salvation)
Одод: Reese Witherspoon, Chris Pine, Tom Hardy

CIA-ын шилдэг хоёр ажилчин, сайн найзууд. Тэд бүхнийг хамтдаа хийдэг санаа нийлсэн хамтрагчид. Гэвч нэгэн эмэгтэй хоёр залууд 2-ууланд нь таалагдана. Хэн нь түүнийг өөрийн болгох вэ? Бүсгүйн төлөө тэд "үзэлцэж" өгнө дөө.


The Secret World of Arrietty

Найруулагч: Hiromasa Yonebayashi (Ponyo, Spirited Away дээр ажиллаж байсан)
Дуу оруулсан Одод: Bridgit Mendler, Amy Poehler, Will Arnett

Алдарт Hayao Miyazaki-ын бас нэгэн бүтээл Hollywood-д энэ жил хүрч байна. The Secret World of Arrietty кино 2010 онд японд нээлтээ хийж байсан бөгөөд Disney-ынхэн Hollywood-д гаргаж байгаа юм.  Өмнө нь Hollywood-д гарч байсан Spirited Away, Ponyo зэрэг киног бүтээгчид мөн энэ удаад ажилласан байна.