2012/02/06

Box office top10: 20120206 Chronicle

1. Chronicle: Өнгөрөгч 7 хоногт: $22 сая, нийт: $22 сая
2. The Woman in Black: Өнгөрөгч 7 хоногт: $21 сая, нийт: $21 сая
3. The Grey: Өнгөрөгч 7 хоногт: $9.5 сая, нийт: $34.7 сая
4. Big Miracle: Өнгөрөгч 7 хоногт: $8.48 сая, нийт: $8.48 сая
5. Underworld: Awakening: Өнгөрөгч 7 хоногт: $5.6 сая, нийт: $54.4 сая

6. One for the Money: Өнгөрөгч 7 хоногт: $5.25 сая, нийт: $19.7 сая
7. Red Tails: Өнгөрөгч 7 хоногт: $5 сая, нийт: $41.3 сая
8. The Descendants: Өнгөрөгч 7 хоногт: $4.6 сая, нийт: $65.5 сая
9. Man on a Ledge: Өнгөрөгч 7 хоногт: $4.46 сая, нийт: $14.7 сая
10. Extremely Loud & Incredibly Close: Өнгөрөгч 7 хоногт: $3.92 сая, нийт: $26.8 сая

Өнгөрөгч 7 хоногт Chronicle, The Woman in Black, Big Miracle гэсэн кинонууд орж ирлээ. Disney-ын их найдвар тавьж байсан Beauty and the Beast даруухан ашиг орлогтой байсаар энэ 7 хоногт boxoffice-ын эхний 10-аас хасагдаж байна. Мөн л их найдлага тавьж байсан Underworld: Awakening кино 5.6 сая ам.долларын ашиг олсон нь муу үр дүнтэй байгааг харуулж байна.

Chronicle

Найруулагч: Josh Trank (Түүний дангаараа найруулсан 2 дахь кино)
Одод: Michael B. Jordan, Michael Kelly, Alex Russell

Кино сонирхогчид уг киног нэлээд сонирхож байсан нь биелэл болж жагсаалтын нэгт орж чадсан байна. 
Ахлах сургуулийн 3н найз нэгэн ер бусын нээлт хийснийхээ дараагаар гайхалтай сүпэрхүчийг олж авч чадна. Энэ хүчийг ашиглах, турших бүрт тэд түүнийг удирдахыг хичээх боловч энэ их хүчний хар тал тэднийг улам хүчтэй эзэмдэх болно.

The Woman in Black

Найруулагч: James Watkins (Түүний дангаараа найруулсан бас л 2 дахь кино нь) 
Одод: Daniel Radcliffe, Janet McTeer, Ciarán Hinds

Бидний мэдэх ХарриПоттерын  дүрийг бүтээсэн Daniel Radcliffe-ын шинэ оролдлого гэж хэлж болно. Түүнийг ямар ч кинонд тоглосон Харри Поттер байна гэж харах болсон хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхийг хүсэж байна.

Залуу өмгөөлөгч алсын нэгэн тосгонг зорин очно. Энд тэрээр аллагад өртсөн эмэгтэйн өшөө авагч сүнстэй учрах болно.

Big Miracle

Найруулагч: Ken Kwapis (нэлээд тооны TV сериал найруулсан туршлагатай)
Одод: Drew Barrymore, John Krasinski, John Pingayak

Энэ киног бодит түүхэн дээр сэдэвлэн бүтээсэн бөгөөд тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан мэдээлэл байсан юм.
Аляскын жижигхэн суурингийн мэдээний нэгэн сэтгүүлч далайн мөсөнд хоригдсон  халимыг аврах аян өрнүүлж олон тооны хүмүүсийг энэ аяндаа нэгтгэж чадна. Дайны бэлэн байдалд байсан ЗХУ, АНУ-ын цэргүүдийг хүртэл энэ ажилдаа хамруулна. Киноны trailer-ыг эндээс үзээрэй.