2012/02/21

Хятад Холливудын кинонд тавьсан хоригоо цуцлав

Хятад Холливудын киног үзүүлэхэд тавьсан хязгаарлалтаа авч байгаа тухай Хятад ба АНУ-ын дэд ерөнхийлөгч нар Жозеф Байден, Си Циньпин нар өнгөрсөн баасан гаригт уулзахдаа ярилцан тохиролцсон байна.

“Хятадтай хийсэн энэ тохиролцоо нь Америкийн олон тооны киностуди ба бие даасан найруулагч нарын амьдралыг хөнгөвчлөн хоёр оронд ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэж Байден мэдэгдлээ. Саяхан болтол Хятадад 20 орчим гадаад киног жилдээ гаргахыг зөвшөөрсөн мөн эфирийн оргил цагаар гадаадын олон ангит киног үзүүлэхийг хориглосон хязгаарлалттай байв. Энэ байдал 2009 оноос эхлэн Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс шүүмжлэл гаргаж ирсээр асуудал сая л шийдэгдлээ. Өнөөг хүртэл гадаадын үйлдвэрлэгчид хуулийг тойрон эн байв. Жишээлбэл, тийм хамтын ажиллагааны жишиг нь Чан Имоугийн “Дайны цэцгүүд” гэсэн блокбастер юм. 
Kung Fu Panda 2 кино Хятадад 2011 онд хамгийн их ашиг олсон хоёр дахь кино болсон юм.
Кристиан Бейлийн гол дүрд нь тоглосон тэр кино Хятадад 93 сая ам.долларын ашиг цуглуулж чадсан байлаа. Хоёрдугаар сарын 10-нд Холливудтай хамтрах улсын кинофондыг Хятадад байгуулжээ. Америкийн DreamWorks Animation кино компани Азийн зах зээлд зориулсан киног үйлдвэрлэх урлангаа Шанхайд байгуулахаар төлөвлөжээ. Хятадын киноны зах зээл нь дэлхийд хамгийн ирээдүйд тооцогддог ба өнгөрсөн жилийн байдлаар хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Орон нутгийн кинотеатруудад нь Холливудын блокбастерууд л хамгийн их мөнгө цуглуулдаг ажээ.

News.mn <Ш.Мягмар