2012/02/17

"Хайртай бол хартай" МУСК нээлтээ хийнэ

Монголын хошин урлагийн ууган гавъяатууд, продакшнуудын төлөөлөл болсон жүжигчдийн хамтран бүтээсэн "Хайртай бол хартай" инээдмийн кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны зохиолыг Д.Оюунсүрэн, Ц.Төмөрхуяг, Д.Даулетжан нар бичиж, ерөнхий найруулагчаар Ц.Төмөрхуяг, продюсерээр Э.Энхжин, зураглаачаар Б.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Ж.Энхбаяр нар ажиллажээ.

"Хайртай бол хартай" киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Р.Алтансүх, Р.Өлзийхүү, Д.Төвшинтөр Ш.Жавхлан нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Монгол Улсын гавъяат жүжигчин  Б.Батзаяа,  Ц.Цэнд-Аюуш, Б.Туяа, Б.Магсар, Л.Чаминчулуун, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, Ц,Ганзориг, Ө.Ихбаяр, Д.Дэлгэрсайхан, Д.Даулетжан, нар тоглосон байна.

7н гавъяатаар эгнээгээ нэгтгэсэн 7н гавъяатын кино гэж нэрлэгдээд байгаа "Хайртай бол хартай" инээдмийн кино ирэх 20-оос кино театруудаар гарч эхэлнэ.