2012/02/07

Япончууд "Чебурашка"-г дахин хийжээ

1969 онд Зөвлөлт холбоот улсын "Чебурашка" хүүхэлдэйн кино зөвхөн оросын төдийгүй дэлхий нийтийн хүүхэлдэйн кино болж чаджээ. Чебурашка одоо ч орос ард түмний хайртай хүүхэлдэйн баатар хэвээр байгаа шүү дээ. Зохиолч Эдуарда Успенского-ын "Гена матар ба түүний найзууд" нэртэй номноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд нэрийг нь товчлон "Гена матар" гэсэн нэртэйгээр оросын нэрт найруулагч Романа Качанова найруулан stop motion хүүхэлдэйн кино бүтээсэн байна.

Хэдийгээр Гена матарын тухай хүүхэлдэйн кино боловч түүний сайн найз Чебурашка илүү од болж чаджээ. Бүр Чебурашка гэсэн үгтэй холбоотой шинэ үг ч бий болж амжсан байна. Хэдэн жилийн өмнө гарсан Терминатор кино гарсны дараагаар Чебурнатор, Чебуратор гэх мэт үг бий болсон байдаг.

Асар их түүхийг бий болгож чадсан энэхүү хүүхэлдэйн киног тэртээ 1969 онд бүтээгдэж байсан нь өнөөгийн дэлгэцнээ үзэхэд чанар дүрсний хувьд учир дутагдалтай. Үүнийг сайжруулан дэлгэцнээ гаргаж болохыг японы кино бүтээгчид овжин олж харжээ. Японы Toho Co компани Чебурашка төслийг эхлүүлэн эх зохиол эх дүрсийг нь яг дуурайлган зөвхөн сайн чанартайгаар дахин зураг авалтыг нь хийн 2009 онд Чебурашка хүүхэлдэйн кинонг япондоо гаргасан байна. Энэ нь олон орос хүмүүсээс сэтгэлийг татаж чадсан байна.

Шинэ Чебурашка хүүхэлдэйн киноны Trailer


Дахин зураг авалтыг хэрхэн хийж байгаа тухай


Эндээс үүдэн монголчууд бидний бүтээсэн цөөхөн хэдэн хүүхэлдэйн кино юу болж байгаа бол. Ямартай ч эрх цагаан ишиг гэх хүүхэлдэйн кино хүн үзэх юмгүй чанаргүй болсонг гадарлаж байна. Тэднийг хэрхэн сэргээн сайжруулах вэ?
Ирэх 13-ны монголд анх удаагаа богино хэмжээний animation бүтээлийн шалгаруулалт зохиогдоно. Энэ арга хэмжээгээр ирээдүйтэй бүтээл, кино бүтээгчид тодроосой гэж найдлага тавьж байна.