2012/02/17

Түшмэлийн үхэл "Бурхан өршөөг" болжээ

"Big Line Film"-ээс өнгөрсөн зун "Түшмэлийн үхэл" нэртэй эмгэнэлт инээдмийн кино бүтээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэл хүргэж байсан билээ. Уг кинонд төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлуудыг шүүмжлэн харуулахыг зорьсон байна. Киноны гол дүрд жүжигчин Баярмагнай тоглосон юм. A.П. Чеховийн "Түшмэлийн үхэл" зохиолоос сэдэвлэн бүтээж байсан киноны нэр тодорхой боллоо.

Киноны сурталчилгаа өчигдрөөс эхлэн цацагдаж эхэлсэн бөгөөд нэр нь "Бурхан өршөөг" болжээ. "Бурхан өршөөг" эмгэнэлт инээдмийн кино ирэх 3-р сарын 1-ээс кино театруудаар гарч эхлэнэ.