2012/02/16

"АРАВТ" МУСК тун удахгүй нээлтээ хийнэ

2009 оноос хойш эрчимтэй яригдаж удаан хүлээлгэсэн кино яах аргагүй Монгол фильмын "АРАВТ" МУСК. Энэ кино өнгөрсөн 2011 онд нээлтээ хийх сураг гарч байсан ч тухайн ондоо киноны нээлт хийгдэж амжаагүй. Ямартай ч энэ жил нээлтээ хийх нь ойлгомжтой болж байна. Өнгөрсөн валентины баяраар Тэнгис кино театрт "АРАВТ" киноны тестийн үзлэг хийгдлээ.

Уг тестийн үзлэгийг үзсэн кино бүтээгчид, сонирхогчид киноны талаар ам сайтай байна. Тун удахгүй "АРАВТ" МУСК монголын кино урлагт шинэ өнгө нэмэн нээлтээ хийх нь. 

Тестийн үзлэгийн үеээр кино зураглаач Ангараг кино багийн зөвшөөрөлтэйгээр гар утсаараа киноны хэсгээс бичлэг хийсэн байна. Уг бичлэгийнхээ талаар
Тус киноны найруулагч Д. Золбаярын зөвшөөрөлтэйгөөр буулган авсан хэсгээ орууллаа. Мэдээж гар утасаар авсан болохоор чанар бол маш муу байгаа.
Энэхүү киноны хэсэг нь АРАВТ киноны трэйлэр болж чадахгүй ба киноны ямар нэгэн сурталчилгаа PR-д зориулаагүй болно.
гэж онцолсон байна.

Аравт киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.