2012/02/13

"Валентины захидал"-д СТА гэж бичсэн байв

Найз гурван залууд Валентин гэх өвгөнөөс нэгэн захидал иржээ. Захидалд тэдэнд СТА гэх шагнал олгож байгаа тухай байв. Гэгээн хайрын баярт зориулан романтик инээдмийн киног ТАКТ кино компани, ZI entertainment, IDEA source-аас хамтран бүтээсэн билээ. "Валентины захидал" кино өнгөрсөн 10 өдөр Өргөө кино театрт нээлтээ хийсэн юм.

Киноны нээлтийн арга хэмжээний үеээр уг кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин Э.Ууганбаяр болон ZI entertainment-ын жүжигчин Х.Манлайбаатар, О.Мөнх-Эрдэнэ нар Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалгав.



Ингээд шинэхэн СТА-ууддаа амжилт хүсч, илүү ихийг хийж бүтээгээрэй гэж ерөөе.