2012/02/07

"Хутганы ирэн дээгүүр гүйгч" киноны дараагийн анги хийгдэх үү

1982 онд найруулагч Ridley Scott-ын найруулж жүжигчин Harrison Ford-ын гол дүрд нь тоглосон "Хутганы ирэн дээгүүр гүйгч" буюу "Blade Runner" кино шинэ цагийн салхийг кино урлагт авчирсан гэж хэлж болно. Уг кино гарснаар шинжлэх ухааны уран зөгнөлт чиглэлийн кинонд үзэгчид дурлах, кино бүтээгчид хошуурах хандлага улам хүчтэй өрнөх болсон юм. 

Үүгээр зөгсөхгүй "Blade Runner" киноны өгүүлэмж шинэлэг санаа нь түүхийн болоод соёлын талаасаа ихээхэн ач холбогдолтой гэж үзэн 1993 онд АНУ-ын Үндэсний кино бүртгэлд бүртгэгдсэн байдаг. 
Энэхүү кинонд Rick Deckard-ын дүрийг бүтээж өөрийн гол бүтээлүүдийн нэгээр нэрлүүлэх болсон жүжигчин Harrison Ford энэ киноны дараагийн ангийг хийх талаар мэдээлэл гаргасан гэж өчигдөрхөн интернетээр цацагдсан юм. 1982 онд ирээдүйн 2019 оныг зөгнөн дүрслэж байсан уг киноны үргэжлэлийг ирэх 2014 онд хийх талаар найруулагч Ridley Scott-той жүжигчин Harrison Ford ярилцсан гэх энэ мэдээлэлийг уг киноны үнэ цэн дээр дулдуйдан утгагүй кино гаргах гэж байна гэж кино шүүмжлэгчид, үзэгчид дурамжсан хүлээж авсан бол киноны эрхийг эзэмшигч Alcon Entertainment-аас энэ мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл өнөөдөр гаргалаа. 

Ямартай ч "Blade Runner" дахин гүйхгүй бололтой.