2012/02/03

Дуучин Д.Отгонжаргал: Дүр маань хувь хүнтэйгээ ойр санагдсан

“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай уулзаж түүхэн кинонд дүр бүтээж буй талаар нь цөөн асуултад хариулт авсан юм.

-"Өнө мөнх эх орон" тоглолтын тухай зэгсэн сурталчилж байгаа болохоор энэ удаа Түүхэн дүр бүтээж дэлгэцийн урлагт хүч үзэж байгаа талаар тань сонирхмоор санагдлаа?
-Кинонд тоглох маш сайхан аз завшаан тохиолоо. "Домогт Ану хатан" гэж энэ киноны пробонд олон бүсгүйчүүд орсон. Би гэхэд л 3-4 удаа орж шалгуулсан. Энэ олон шалгаруулалтын дараа намайг сонгон шалгаруулсан байсан. Дэлгэцийн урлагт, тэр тусмаа түүхэн хүний тухай дүр бүтээнэ гэдэг тэр бүр хүнд тохиох хувь биш юм л даа. Иймд би маш их баяртай байгаа. Үүний хажуугаар бас их хариуцлага байгаа нь мэдээж.

-Дүртэйгээ танилцаж, зохиолоо бүрэн уншиж амжив уу?
-Дүрээ намар авсан. Түүнээс хойш судлаад уншаад явж байна. Энэ намраас хойш авсан яваад байгаа.


-Ану хатныг зоригтой эрэмгий дайчин гэдэг, Тэгэхлээр бодит хүн, Ану хатан хоёр хэр зэрэг дүйж байгаа бол?
-Тэвчээртэй, гүргэр, эршүүд тал дээрээ маш сайн дүйж дөхөх байх. Тэр талын жүжиглэлтээс айхгүй байгаа шүү.

-Хэдийгээр зориг тэвчээртэй дайчин ч хайр дурлалдаа үнэнч Монгол бүсгүй. Энэ дүрийг гаргахад хялбаргүй байх болов уу?
-Үнэхээр Ану хатныг хайр дурлалдаа Галданбошгот хаанд, Монгол түмнийхээ төлөө амь насаа чадсан байдаг. Киноныхон маань бүхий л талаас нь анзаарч харж намайг сонгосон болов уу. Кино зохиол маань жүжгийнхээсээ арай өөр байгаа.

-Түүхэн хувцас хэрэглэлийг өмсөхөд урлагийн хөнгөн нимгэн хувцас өмсдөг та нарт нэлээд хүндрэлтэй байгаа даа?

-Тийм, хувцас маш хэцүү. Зөвхөн нэг гараанд гэхэд 5-6 манжеттай хувцас өмссөн шүү дээ.

-Зохиолтойгоо танилцсан ч түүхийн талын судалгааг хувь хүн талаасаа хийх хэрэгтэй биз?
-Ээмэг, бөгж, хээ хуар гэхэд л асар их түүхтэй. Мэдээж тэр бүгдийг мэдэхгүйгээр сайн дүр бүтэхгүй. Ер нь ямар ч дүрд хийсвэр хандаж болохгүй л дээ. Манай кино составынхан нэлээд судалгаа хийсэн байсан. Тийм болохоор би ч мэдэхийг хичээж байгаа. Төгс дүр бүтээнэ гэж бодож байгаа.

-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа уран бүтээлчээс тэр тухай нь асуухгүй байж боломгүй юм л даа. Ихэвчлэн эх орны тухай, цогтой дайчин дуу дуулдаг Отгоо маань энэ удаа хайрын дуу дуулах сураг байсан?
-Бидний хамгийн сайн мэдэх нэг Англи дууг дуулна. Бүр тодруулъя л даа. "Ромео Жульетта"-гийн дууг дуулах болно.

-Тоглолтын мэдээлэлд гурвал гэсэн үгс байсан. Үүнийг тайлбарлаж болох уу. Эсвэл үзэгчдэд барих бэлэг үү?

-Гурвал гэхээр манайхан гурван дуучин дуулна гэж бодож байж магадгүй. Энэ тийм биш шүү. Гурвал гэдэг маань тайзан дээр надтай хийлч Ч.Дэлгэрцэцэг, миний багш төгөлдөр хуурч Х.Уртнасан нар байх юм. Үүнийг гурвал гэсэн юм.

С.Туул  Нийгмийн толь сонин