2012/02/02

"Хөх толбот хүмүүс" киноны материал алдагджээ

"Doz Entertainment" шинэхэн бүтээл "Хөх толбот хүмүүс" уран сайхны кино кино театруудын дэлгэцнээ гарч байгаа билээ. Харин уг кинотой холбоотой материал алдагдсан тухай яриа гарсан байна. Кино багийнханы нэгэн notebook шинэ жилийн үеээр хулгайд алдагдсан бөгөөд уг notebook -д "Хөх толбот хүмүүс" кинотой холбоотой материалууд байгаа аж.

Кино бүтээгчдийн зүгээс үүнд маш их санаа зовж байгаа бөгөөд цагдаад мэдэгдээд байгаа юм байна. Уг notebook -д яг ямар материал байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч хэвлэлийн бага хурлын үеээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.