2012/02/24

"Bleach" бүрэн хэмжээний кино болох эхлэлээ хийлээ

Японы Akira-г бүрэн хэмжээний кино болгох талаар Warner Bros-ынхон өнгөрсөн жил нэлээд ярилцаж төслөө явуулахыг хичээсэн боловч оны эцэст уг төслйиг зогсоохоор болсон. Уг аниме болон мангаг сонирхогчдын хувьд харамсалтай мэдээ болсон байж магадгүй юм. Гэвч үүний хажуугаар bleach-ын фенүүдэд сайхан мэдээ хүргэж байна. 

Өнгөрсөн 2010 онд Warner Bros япончуудаас Bleach-г бүрэн хэмжээний кино болгох эрхийг худалдаж авсан бол энэ жил үүнийгээ кино болгохоор төслөө эхлүүлж байна. Продюсераар Peter Segal ажиллах нь нэгэнт тодорхой болсон бол кино зохиолыг Wrath of the Titans кино зохиолыг бичсэн Dan Mazeau эхний ээлжинд хар зохиол гаргахаар болоод байна. Харин найруулагчаар Peter Segal мөн давхар ажиллаж магадгүй.