2012/02/15

Angelina Jolie "Нойрсож буй гүнж"-ын хорон санаатны дүрд

Hollywood-ын хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог Angelina Jolie-ын дараагийн дүр Disney-ын "Нойрсож буй гүнж" (Sleeping Beauty)-ын хорон санаат хатан (Maleficent) байх нь ээ. Энэ талаараа тэрээр THR-ын сэтгүүлчтэй хийсэн ярилцлаганд дурдсан байна.
Би хоёр жил ямар нэгэн дүрд тоглосонгүй (The Tourist-аас хойш), Land of Blood and Honey-ээс өөр кинонд ажилсангүй ээ. Миний дараагийн кино Disney-ын кино байх болов уу
гэж хариулсан байна.
 Alice in Wonderland киноны зохиолыг дээр ажиллаж байсан Linda Woolverton-ын бичсэн "Maleficent" зохиолын эхний хувилбрыг уншаад Angelina Jolie-д ихээхэн талаагдсан гэнэ. Тэрээр хүүхдүүддээ зориолж энэ төсөл дээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан байна.