2012/02/07

Al Pacino анхныхаа анимешинд тоглоно

Алдарт Al Pacino. Энэ нэр алдарт Загалмайлсан эцэг (The Godfather) гурамсан киног танд санагдуулах нь лавтай. Түүний бүтээсэн Michael Corleone-ын дүр Al Pacino-ын үнэ цэнийг өнө удаан хугацаанд өндөрт өргөсөн юм. Тэгвэл энэ маф хүн анимешин кинонд тоглох нь ээ. Түүнд зохих болов уу?

Эртнээс л тун удахгүй кино жүжигчид үгүй болж тэдний оронд CGI дүрүүд бий болно гэж зөгнөсөн. Хэдий тийм ч өдгөө жүжигчид үнэ цэнэтэй хэвээр. Харин анимешин кино бүтээгчид өөрсдийн бүтээсэн дүрдээ алдартай жүжигчдийн дуу хоолойг ашиглахыг илүүд үздэг болжээ. Үзэгчдийн сэтгэлд шингэсэн дуу хоолой киноны ашиг орлогыг илүү ихээр нэмэгдүүлдэг нь тодорхой.

Ийм зорилгоор Al Pacino -г анхных нь анимешин кинонд дуу оруулуулахаар болж байна. 2010 онд нээлтээ хийсэн Universal Pictures, Illumination Entertainment-ын хамтын бүтээл Despicable Me киноны удаах анги Despicable Me 2 киноны нэгэн дүр дээр дуу оруулах ярилцаж байгаа аж. Чухамхүү Gru дүрд үү хэний дүрд дуу оруулах талаар мэдээлэл гараагүй байна.


Despicable Me 2 кино ирэх 2013 оны 7-р сарын 3 -нд нээлтээ хийх юм.