2012/02/20

Abraham Lincoln: Vampire Hunter шинэхэн трайлер

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Abraham Lincoln-ны нэрээр нэрлэгдсэн энэхүү кино кино шүүмжлэгчдийн сонирхолыг ихээхэн татаж байна. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгчдийн талаар, тэдний түүхийг өгүүлсэн, тэдний оролцоог харуулсан кинонууд ихээхэн хийгддэг ч 20th Century Fox -ын хийж буй киноны төсөөлөл цус сорогчийг намнаж буй ерөнхийлөгчийг үзүүлснээрээ үзэгчдийн сонирхолыг татаад байгаа юм.

Дээр нь найруулагчаар Timur Bekmambetov продюсераар Tim Burton ажиллаж байгаа юм. Abraham Lincoln: Vampire Hunter киног Seth Grahame-Smith-ын 2010 оны Abraham Lincoln: Vampire Hunter роман дээрээс сэдэвлэн бүтээж байгаа юм.


Abraham Lincoln: Vampire Hunter кинонд Mary Elizabeth Winstead, Anthony Mackie, Alan Tudyk, Jimmi Simpson, Rufus Sewell гэсэн одод тоглосон байна. Кино ирэх 7-р сарын 22 -нд нээлтээ хийнэ.